COVID-19 ERSDEL

Нууцлалын бодлого

Энэхүү бодлого нь КОВИД-19 ЭРСДЭЛ мэдэгдлийн систем ашиглаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах, КОВИД-19 ЭРСДЭЛ системд цугласан мэдээллийг боловсруулах, хадгалах, хэрэглэгч тус системийг сонголттойгоор ашиглах боломжийг тодорхойлно.

КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

iOS төхөөрөмж (12.5-13.7 хувилбарууд эсвэл түүнээс хойшх хувилбарууд) дээр ямар нэгэн аппликейшн татахгүйгээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
Android төхөөрөмж дээр Play Store-с COVID19 ERSDEL аппликейшн татаж ашиглана. Гэвч эдгээр хоёр төхөөрөмжийн алийг нь ч ашигласан нууцлалын бодлого болон хэрэглэгчийн сонголтын боломж адил байна.

КОВИД-19 ЭРСДЭЛ системийн тухай

КОВИД-19 ЭРСДЭЛ нь хувийн нууцлалыг хамгаалсан байдлаар хэрэглэгчдэд коронавируст халдварыг халдах өндөр магадлалтай байгаа талаарх мэдэгдлийг илгээх, хүлээн авах боломжийг олгохоос гадна дараагийн алхмыг хэрхэн хийх тухай зааврыг өгдөг. Энэ нь эрүүл мэндийн байгууллага өвчтөн болон коронавируст халдварт өртөгчидтэй холбоо тогтоох уламжлалт аргыг хөнгөвчлөх зорилготой юм.

КОВИД-19 ЭРСДЭЛ хэрхэн ажилладаг вэ?

КОВИД-19 ЭРСДЭЛ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мэдэгдэл хүлээн авч буй хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаггүй мөн солилцдоггүй болно. Ухаалаг гар утас хэрэглэгч нь Bluetooth-ээр дамжуулан нууцлал бүхий кодыг солилцдог бөгөөд уг кодыг ашиглаж буй өгөгдөл нь Bluetooth дохио (ойролцоо байдал), илрүүлэлтийн он сар өдөр, үргэлжлэх хугацааг илэрхийлэх хэдий ч тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдахгүй, байршлыг тогтоохгүй. Мөн хэрэглэгчийг хамгаалахын тулд тус нууцлал бүхий кодууд нь байнга өөрчлөгдөж байдаг. Дээрх нууцлалтай код бүхий өгөгдөл нь хэрэглэгчийн утсан дээр хадгалагдах ба тухайн хэрэглэгч КОВИД-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарч, өөрийн төхөөрөмж дээрх мэдээллээ эрх бүхий этгээдэд хуваалцахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн мэдээллээ хэнтэй ч хуваалцахгүй байж болно. Нууцлалтай код бүхий өгөгдөл нь 14 хоног хадгалагдаж, автоматаар устдаг бөгөөд уг устгагдсан өгөгдөл нь эргэн сэргэх боломжгүй байна. КОВИД-19-ийн шинжилгээгээр “эерэг” гарсан хэрэглэгч өөрт ойр байсан бусад КОВИД-19 ЭРСДЭЛ систем хэрэглэгчдэд мэдээлэл илгээх боломжтой хэдий ч тус мэдээллийг илгээхийн тулд эрх бүхий байгууллагаас өгсөн хүчинтэй, баталгаажуулах 8 оронтой кодыг оруулах ёстой. Аппликейшн нь өдөрт хэд хэдэн удаа (хэрэглэгч өөрийн төхөөрөмж дээрх өгөгдлөө хуваалцахыг зөвшөөрсөн тохиолдолд) КОВИД-19 шинжилгээний хариугаар “эерэг” гарсан тохиолдлуудтай холбоотой бүх үл мэдэгдэх түлхүүрүүдийн жагсаалтыг татаж авдаг ба хэрэглэгчийн өөрийн түлхүүр нь эдгээр халдвар илэрсэн хүмүүсийн түлхүүртэй сүүлийн 14 хоног таарч байгаа эсэхийг шалгадаг. Хэрэв огноо, үргэлжлэх хугацаа зэрэг нь таарч байвал тухайн хэрэглэгчид эрсдэлд орсныг нь мэдэгдэхээс гадна хэзээ хавьталд орсныг нь болон цаашид ямар арга хэмжээ авах тухай зөвлөмжөөр хангана.

Хэрэглэгчийн зөвшөөрөл болон сонголтууд

Системийг хэрэглэх тухай

Хэрэглэгч КОВИД-19 ЭРСДЭЛ мэдэгдлийн систем ашиглах эсэх нь өөрсдийн сайн дурын асуудал хэдий ч уг системийг өргөнөөр ашигласнаар тархалтыг зогсооход өндөр ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл: Хэрэглэгч хүссэн үедээ системийг унтрааж, асаах, Андройд төхөөрөмжтэй бол тус аппликейшнийг төхөөрөмжөөсөө устгах буюу “Uninstall” хийх боломжтой. Систем нь хэрэглэгчийн байршил, GPS-ийн мэдээлэл болон хувийн мэдээллийг цуглуулдаггүй бас хадгалдаггүй.

Мэдэгдлийг унтраах буюу идэвхгүй болгох тухай

Хэрэглэгч Андройд төхөөрөмжтэй бол аппликейшнаа устгах, iOS төхөөрөмжтэй утас болон Bluetooth-ээ унтраах зэргээр КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхгүй болгож болно. Uninstall, deactivate хийх үед тухайн үеийн байдлаар хадгалагдсан бүх түлхүүрүүд устана.

Бусад хэрэглэгчдэд мэдэгдэл илгээх

Бусад хэрэглэгчдэд мэдэгдэл илгээх нь сайн дурын үндсэнд хийгдэнэ. Хэрэв хэрэглэгч КОВИД-19-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан бол 8 оронтой код бүхий мессэжийг улсын онцгой комиссын нэгдсэн мэдээллийн системээс https://eruul.gerege.mn танд илгээнэ. Та хүлээн авсан 8 оронтой баталгаажуулах кодыг ашиглан КОВИД-19 ЭРСДЭЛ системд хуваалцаж таны ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүйг мэдэгдэх боломжтой юм.

Харин шинж тэмдэг илэрсэн бол тухайн огноог асууна. Шинж тэмдэг илэрсэн огноог асууснаар бусад хэрэглэгчдэд авах арга хэмжээ, мэдэгдлийг илүү нарийвчлах боломжтой бөгөөд бусад хэрэглэгчдэд сэрэмжлүүлэг илгээж болно. Энэ тохиолдолд эерэг гарсан хүнийг таних боломжгүй бөгөөд тухайн хүний байршил, утасны дугаар болон бусад хувийн мэдээлэл нууцлагдсан байна. Баталгаажуулалтын код нь системд шинжилгээний хариу эерэг гарсныг хуваалцахад л ашиглагдах ба зөвхөн эерэг гарсан нь батлагдсан тохиолдолд мэдэгдэл илгээгдэнэ.

Баталгаажуулалтын кодыг эрх бүхий байгууллага олгоно.

Нууцлалын бодлогын өөрчлөлт

Энэхүү нууцлалын бодлогыг тухай бүр шинэчлэх боломжтой бөгөөд Нууцлалын бодлогод гарсан аливаа өөрчлөлтийг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчид мэдэгдэнэ.

Нууцлалын бодлогод гарсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэглэгч Android төхөөрөмжтэй бол КОВИД-19 ЭРСДЭЛ аппликейшнийг устгах, iOS төхөөрөмжтэй бол функцийг идэвхгүй болгох эрхтэй.